Тайлан

2011-04-06,

10а ангийн хамт олны дунд зохиогдсон ажлын тайлан: 2010 оны 1-р хагас

·         Ангийн сурагчдын хамт олны төлөвшлийг социометрийн аргаар

·         Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг Темпераментийн аргаар судлан боловсруулалт хийж,дүгнэлт гаргах үр дүнд тулгуурлан ажиллаж байна. 

·         Ангийн сурагчдын дэлгэрэнгүй бүртгэлд судалгаа хийж,эцэг эхийн ажил эрхлэлт болон өрхийн орлого,амьдралын түвшингийн байдалд дүн шинжилгээ хийлээ.

·         Сурагчдын эрүүл мэндийн судалгааг авсан.

·         Ээжүүддээ зориулсан шүлгийн уралдаан зарлан сурагчдын шүлгийг “Сурагч” сониноор дамжуулан ээжүүдэд нь хүргэх ажлыг амжилттай зохион байгууллаа.

·         Ангийн сурагчдын дунд “Төгс охин” ,”Өв тэгш хөвгүүн” шалгаруулах тэмцээнийг зохион амжилттай дүгнэгдэн аваргуудыг тодруулсан.

·         ”Эрүүл агаар эм” явган аялал зохион байгуулсан.

·         ”Амжилтын гараа” буюу “Оюуны үдийн цай” лекцэнд хамруулан мэргэжил сонгох ажлыг зохион байгуулав.

·         Цэнгээнт бүжгийн тэмцээнд бэлтгэн амжилттай оролцуулсан.

·         9-р ангийн секцийн хамт олон сурагчид ОУ-ын хүүхдийн соёл амралтын төвтэй танилцах аялал зохиосон.

·         Сурагчдаас хичээл сонголтын санал авч “Англи хэл, Математикийн” хичээлээр сонгон судлах хичээл хичээллэж байна.

·         Сургуулийн спортын бага наадамд сурагчдыг 6-н төрлөөр бэлтгэн оролцуулж сурагч Лувсанжамба теннисны төрлөөр 2-р байр, Эрэгтэй сагсан бөмбөгийн баг 1-р байр эзэлсэн.

·         Хичээл ордог багш нараас сурагчдын сурагчдын сурах үйл ажиллагааны талаар санал солилцож ажилласан.

·         Сурагчдаас “зөв хүн гэж” хэн бэ? Судалгааны ажил авч нэгтгэн дүгнэлт гаргав.

·         Сурагчидтай холбоотой бүх төрлийн судалгааг гаргаж өгсөн.

·         Сургуулийн урлагийн наадамд сурагчдыг бэлтгэн оролцуулж найрал дууны төрлөөр 3-р байр эзлэн, сурагч Төгөлдөр гоцлол дууны төрлөөр 2-р байр/мөнгөн медаль/,сурагч Уяханнаран гоцлол бүжгийн төрлөөр 2-р байр /мөнгөн медаль/ эзэлсэн.

·         10а ангийн хамт олон “Физикийн хичээлийн” дүүргийн ур чадварын уралдаанд сонгогдон 2 цагийн хичээлд амжилттай оролцсон.

·         Эцэг эхийн тайлант хурал зохиогдож “Дууны цаг”-аар хит болж байгаа Отгонцэцэгийн үг,ая “Ааваа зоръя”дууг сурав.

·         Эцэг эхийн нээлттэй 7 хоногийн ажлын хүрээнд дараах ажлыг зохион байгуулсан.

·         ЭЭЗД- Баярсайхан “Зан төлөв сэдэвт” лекц уншив /11-р сарын 22/

·         Эцэг эх сурагчдын хичээлд суув /11-р сарын 22-27/

·         Гэр бүлийн цомог гаргалаа /11-р сарын 25/

·         Эцэг эх, сурагчдын дунд “” гэр бүлийн тэмцээн зохиогдож сурагч Ганзоригийн гэр бүл 1-р байр, Баярсайхны гэр бүл 2-р байр, Энхтунгалагийн гэр бүл 3-р байр эзэлж өргөмжлөл хүртсэн.

·         “Бид нэг эрхтэй” сэдэвт ажлаар хичээлийн жилийн 1-р хагас жилд өвчтэй байж хичээл нь  хоцорсон сурагчдад туслах аян зохиов 2010.12.10

·         Сурагчдын дунд “Мэргэжил бүхэн сайхан” лекц зохион байгуулж мэргэжил суртчиласан.

·         “Мэдээллийн цаг-Мэдлэгийн эхлэл” сэдвийн дор өдөр бүрийн жижүүр сурагч тухайн өдрийн өмнөх өдрийн мэдээллийг хийж хэвшсэн.

·         “Чин сэтгэлийн үг” сэдвээр охид хөвгүүдтэй илэн далангүй ярилцсан.

·         “Хүүхдийн хүмүүжилд-Эцэг эх таны нөлөөлөл” сэдэвт сургалт явагдсан.

·         Сурагчдыг эрүүлжүүлэх үйл ажиллагааг сургуулийн эмчтэй хамтран зохион байгуулсан  /Өндөр, жин, цусны даралт хэмжисэн/ вакцинд хамруулсан.

 Эцэг эхийн дунд зохиосон ажил:

Гэр бүлийн харилцаа хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх ньХүүхдийг хайрлах аргуудТаны хүүхэд ямар мэргэжил сонирходог вэ?

·         Эцэг эхийн тайлант хурал зохиогдож “Дууны цаг”-аар хит болж байгаа Отгонцэцэгийн үг,ая “Ааваа зоръя”дууг сурав.

·         Эцэг эхийн дунд зохиосон тэмцээн:

Гар бөмбөгийн тэмцээн /4-н багаар/АХА –сурган хүмүүжүүлэх сэдвээр Спортын тэмцээнүүд – эцэг эх сурагчдын хамтарсан

Эцэг эх багш  сурагчид тогтмол хамтран ажиллан эцэг эхийн нээлттэй өдрийг жилд 2 удаа зохион байгуулж, сурагчдын дунд төрөл бүрийн ажил зохиох, Сурагчдын хичээлд суух нь эцэг эхийн үүрэгт ажил болсон нь үр дүнгээ өгдөг. Сурагчид ч урлагийн наадмын тоглолтоо эцэг эхдээ тайлагнасан.

Эрүүлжүүлэх-Чийрэгжүүлэх ажил

·         Сурагчдын өсөлтийг жил бүр судлан улсын дундажтай харьцуулж хэвшсэн

·         Нүдээ хэрхэн хамгаалах вэ?

·         Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь сэдвээр сургалт явуулсан

·         ДОХ, Тамхины хор уршгийг сурталчилсан АХА-г Нэмүүлэн өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан

·         Эрүүл агаар эм-Чийрэг бие алт явган аялалыг зохион байгуулсан

 

 

 

бичсэн: Oyunbileg04 төрөл:
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Оюунбилэг
Тайлан
бичсэн Зочин цаг: 19:36, 2022-11-27 | Холбоос | |



:-)
 
xaax